Дэлбэрэлтийн улмаас биеийн хэсгийн 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн нас баржээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-31 04:24:01

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингаравын уулзварт ноцтой осол гарч томоохон хэмжээний дэлбэрэлт болсон.

Дэлбэрэлтийн улмаас ГССҮТ-д биеийн хэсгийн 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн өнөө өглөө нас барсан байна.

Одоогоор дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа бол Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарчээ.

Мөн гурван хүний биеийн байдал тогтвортой байгааг ГССҮТ-өөс мэдээллээ.

БЗД-ийн ЭМТ-д эмчлүүлж байсан хоёр хүн эмнэлгээс гарч, нэг хүний биеийн байдал тогтвортой, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарч, эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэлжлэн хийж байна.

Ослын үеэр онцгой байдлын 3 алба хаагч амиа алдсан бол түлэгдлийн улмаас эмчлүүлж байсан 2 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. 

Холбоотой мэдээ