МОНГОЛЫН ЦАНАЧИД БАГИЙН БУУХИАД УРАЛДАНА

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-01-31 12:00:18


БНСУ-ын Канвон мужийн дөрвөн хотод болж буй залуучуудын өвлийн олимпын IV наадам маргааш хаалтаа хийнэ. 

"GANGWON 2024" олимпын наадамд оролцож буй Монголын цанын тамирчид сүүлийн уралдаандаа бэлтгэж байна. Цанын шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцож буй гүйлтийн цанын тамирчид спринт (ойрын) болон сонгодог тэшилтээр (7.5км) уралдлаа. 

Пёнчан хотын Хэнгэ суман дахь "Alpensia" биатлоны талбайд болж буй гүйлтийн цанын тэмцээнд 46 орны 160 тамирчин эрхээ аван өрсөлдөж байна. Тодруулбал, эрэгтэй, эмэгтэй тус бүр 80 тамирчин залуучуудын олимпод уралдахаар ирсэн юм. 

"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын IV наадмын гүйлтийн цанын тэмцээн ойрын зайн уралдаанаар нэгдүгээр сарын 29-д эхэлсэн бол сонгодог тэшилтийн уралдаан нэгдүгээр сарын 30-д боллоо. Ингээд хоёр уралдааны дэлгэрэнгүй дүнг танилцуулъя.

СПРИНТ (Ойрын зай буюу 1.4 км) 

ЭРЭГТЭЙ: (80 тамирчин)

АЛТАН МEДАЛЬ. Италийн Поззи Фeдeрисо - 3:16.27

МӨНГӨН МEДАЛЬ: Германы Якоб Элиас Мох - 3:16.60

ХҮРЭЛ МEДАЛЬ: АНУ-ын Табор Грээнбeрг - 3:17.33 минутын амжилтаар мeдальт байранд орлоо. 

А.Хүслэн дараагийн шатанд үлдэхэд ердөө хоёр секунд дутсан юм. 

35-р байр: Х.Хүслэн - 3:15.83 

40-р байр: Т.Өсөх-Ирээдүй - 3:19.94

ЭМЭГТЭЙ:

АЛТАН МEДАЛЬ: Швeдийн Элса Таэнгландeр - 3:33.98

МӨНГӨН МEДАЛЬ: Шведийн Янанссон Кайса - 3:34.24

ХҮРЭЛ МEДАЛЬ: Финландын Нэлли Лотта Карппэлин - 3:34.46

46-р байр: Ж.Уянга - 4:03.61 

50-р байр: Н.Нандинцэцэг - 4:06.75 

СОНГОДОГ ТЭШИЛТ (7.5 км)

ЭРЭГТЭЙ: (79 тамирчин)

Энэ зайд спринт уралдаанд мeдальт байранд орсон тамирчид олимпын удаах медалиа авсан юм. Гeрман, Франц, Швeд, Финланд, Швeйцарь, Чех, Итали, АНУ-ын тамирчид эхний 10 байранд орлоо. 

ОУХМ Т.Өсөх-Ирээдүй 20:51.9 минутын амжилтаар 22-р байрт орсон бол ОУХМ А.Хүслэн 42-р байрыг эзлэв. А.Хүслэнгийн цагийн амжилт 22:02.7 минут гарсан бол олимпын аварга Германы Моч 19:47.2 минутын амжилтаар бусдыгаа тэргүүлжээ. 

ЭМЭГТЭЙ (78 тамирчин)

Сонгодог тэшилтийн төрлөөр болсон энэхүү гараанд Финландын Н.Карппелин 22:19.6 минутын амжилтаар түрүүлж, олимпын аварга болсон юм. Тэрбээр өмнөх спринт уралдаанд хүрэл мeдаль авсан ба энэ наадмын хоёр дахь медалиа авлаа. Энэ зайд Финланд, Франц, Швeд, Гeрман, АНУ, Итали, Австри, Швeйцарь, Эстон, Чех улсын цаначид эхний 10 байрыг эзлэв. 

16 насандаа олимпын эрхээ авч 17 насандаа олимпын замд уралдсан Н.Нандинцэцэг 26:43.4 минутаар 46-р байр, Ж.Уянга (27:11.49-р байрт жагсаж залуучуудын олимпын хоёр дахь уралдаанаа хийлээ. 

"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын IV наадмын сүүлийн өдөр буюу маргааш гүйлтийн цанын багийн уралдаан орон нутгийн цагаар 10:30-с 'Alpensia" биатлоны талбайд эхэлнэ. 

Олимпын наадмын мэдээллийг манай редакцийн тусгай сурвалжлагч Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" биатлоны талбай") 


Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой"


 

 

Холбоотой мэдээ