"Байнгын асаргааны үйлчилгээний судалгаа-2023" судалгааны үр дүнг танилцууллаа
НийгэмХөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт “Байнгын асаргааны үйлчилгээний судалгаа” хийж, үр дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд танилцууллаа.
Улаанбаатар хотын 2 дүүрэг, 2 аймгийн 6 сумын хэмжээнд байнгын асаргааны үйлчилгээнд хамрагдаж буй зорилтот бүлгийн иргэд, асаргаанд байгаа иргэд, асаргаанаас хасагдсан болон хамрагдах хүсэлтэй иргэдийг хамруулан ганцаарчилсан ярилцлагын аргаар чанарын судалгааны аргачлалын дагуу гүйцэтгэсэн.
Энэхүү судалгааны нь холбогдох бодлого, хөтөлбөр боловсруулахад ашиглагдах суурь мэдээлэл болох юм.
Мөн байнгын асаргаа шаардлагатай болон тэднийг асарч буй иргэдийн мөнгөн тэтгэмжийн үйлчилгээний хэрэгжилт, оролцогч талуудын хүрээнд тулгамдаж буй асуудал, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, үйлчилгээг сайжруулах санал, зөвлөмжийг дээрх судалгаанд үндэслэн боловсруулна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.