Хүүхдийн хоол, хүнсний хангамжийг сайжруулахад бүх талын оролцоо чухал байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-05 04:12:05

Жайка Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд хүүхдийн хоолны хүнсний хангамжийн тогтолцоог сайжруулах, ерөнхий гэрээгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авалт хийх ажлыг эрчимжүүлэх, оролцогч талуудын ойлголтыг нэгтгэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Боловсролын ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран сургалт зохион байгууллаа.

Танхим болон цахимаар зохион байгуулсан сургалтаар Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн боловсролын хэлтэс, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, хүнс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл нийт 125 ажилтан, албан хаагчдад дараах мэдээллийг хүргэж, санал солилцлоо. Үүнд:

  • Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хүнсний хэрэгцээ шаардлага
  • Хүүхдийн хоолны шим тэжээл ба хүнсний хангамж
  • Ерөнхий гэрээний аргаар тендер зохион байгуулах арга
  • Цахим дэлгүүрээс худалдан авалт хийх
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны эрх зүйн орчны өөрчлөлт
  • Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч ААН-ээс авсан асуулт судалгааны үр дүн асуудал, сайжруулах арга хэмжээ.

Мөн нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Баярчимэг танилцуулан цаашид бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Холбоотой мэдээ