Халиа, дошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцэв
НийгэмНийслэлийн онцгой комиссын ээлжит хурал боллоо.
Энэ үеэр орлогч дарга, хурандаа А.Дашням нийслэлийн хэмжээнд халиа дошин, шар усны үерийн нөхцөл байдал, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.
Нийслэлийн онцгой комиссын дарга Х.Нямбаатар болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдлагуудад үйл ажиллагаагаа эрчимжүүлж, шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлан шар усны үерийн нөхцөл байдал үүсч болзошгүй байршлуудад арга хэмжээ авч, далан сувгийн хэвийн ажиллагааг ханган, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг даалгалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.