Энэ онд нийт 1826 км төмөр зам барих ажлыг эхлүүлнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-15 08:20:02

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил" болгон зарласан.

Энэ онд төмөр замын салбарт 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэнэ. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулна. 

Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.

Мөн Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаар төлөвлөлөө гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ