2024 онд нийт 1826км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ
НийгэмЗам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг бүсчилсөн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил болгон зарласан билээ. Энэ арга хэмжээний хүрээнд дараах хэд хэдэн томоохон ажлыг төлөвлөжээ.
-Төмөр замын салбарт 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэнэ.
-Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулна
-Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.
-Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ЗТХЯ