“Ногоон бүс” төсөл Архангай аймагт хэрэгжинэ
НийгэмГудамж, талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр камерын хяналтын бүс буюу “Ногоон бүс” төслийг цагдаагийн байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлж буй Чингэлтэй дүүргийн туршлагаас судлан орон нутагтаа нэвтрүүлэх чиглэлээр Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон холбогдох албаныхан санал солилцлоо.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг “Ногоон бүс” болгох ажлыг эрчимжүүлснээр нийт 21 хороодод 30-135 ширхэг камерыг тус тус суурилуулж, нийт 562 цэгийг 2314 камерын хяналтад аваад байна. Тус дүүргийн нутаг дэвсгэрт 2023 онд 2666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 182 хэргээр буюу 6.4 хувиар буурсан ба “Ногоон бүс”-ийн хяналтад байдаг орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 44.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
“Ногоон бүс” төслийн хүрээнд дүүрэг, орон нутаг камерын бүрэн хяналтад орсноор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлнэ.