Баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-18 08:15:52

Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөс цөмөрсөн 11 удаагийн дуудлагаар ажиллаж, 24 иргэний аюулгүй байдлыг хангаж, 11 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Тухайлбал, өнгөрсөн хоногт буюу 17-нд нийслэлийн Багануур дүүрэг “Хэрлэн” голын мөс цөмөрч 4 зорчигчтой суудлын автомашин голд суусан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид ажиллалаа.

Иймд малчид, тээвэрчид, ард иргэд та бүхнийг мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Холбоотой мэдээ