МӨСӨНД АВИРАЛТЫН ДАШТ-ЭЭС ХОС МЕДАЛЬ АВЛАА

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-19 05:07:08

Канад улсын Элмонтон хотод болсон мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, хос медаль хүртлээ.
Энэ сарын 16-18-нд болсон ДАШТ-ий эрэгтэйчүүдийн ангилалд Н.Хэрлэн мөнгөн медаль авсан бол эмэгтэйчүүдээс Н.Сэлэнгэ хүрэл медалын болзол хангасан байна. Энэ удаагийн ДАШТ-д Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар дасгалжуулагч Х.Нямдоо, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нарын удирдлагад бэлтгэлээ ханган оролцсоноос ах, дүүс дэлхийн медальтан боллоо.



Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр дэлхийн цомын аварга, Ази тивийн алтан медальт бол Н.Сэлэнгэ дэлхийн цомын шагналт байранд орсон уулчин юм. Тэгвэл энэ удаа манай тамирчид ДАШТ-д амжилттай оролцож, хос медалын эзэд болж, уулын спортын түүхэнд анхдагч амжилтыг гаргалаа. Монголын баг ирэх долоо хоногт эх орондоо ирнэ.
Ч.БОЛОРЧУЛУУН
Холбоотой мэдээ