Ж.Верди "Травиата" дуурь энэ сарын 24,25-ны өдрүүдэд олон шинэ дүртэйгээр тоглогдоно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-20 07:30:20

Травиата буюу Виолетта гоо үзэсгэлэнтэй, дур булаам, баячуудын тойрон хүрээлэлд өнгө мөнгөнд ханаж амьдардаг хөнгөн явдалтан ч тун ухаалаг, эдгэшгүй өвчтэй. Ийм сайхан бүсгүйд анхны харцаар дурласан Альфредийн эцэг Жермон гэр бүлийнхээ нэр төрийн өмнөөс хүүдээ Виолеттатай уулзахгүй байхыг сануулахад дурлалдаа шатсан залуу эцгийн үгийг хэрэгсдэггүй. Тэгэхэд нь хашир өвгөн бүсгүйд учирлаж сэтгэлээ татаж авахыг хүсдэг. Виолетта өвчтэй, удаан наслахгүй байж хайртай хүнийхээ амьдралыг сүйтгэхийн оронд өөрөө нүүр буруулсан нь дээр хэмээн бодсоноос хайргүй дүр эсгэж дотооддоо энэлэн шаналдаг. Ийм ээдрээтэй адармаатай сэтгэл зүрхний харилцааг суут хөгжмийн зохиолч Ж.Верди хөгжмөөр, дуугаар, зүрх зүсэм гунигийн мэт атлаа уярч хайлам аялгуулаг аринуудаар илэрхийлжээ.


Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү дуурийн удирдаач, найруулагчаар Ан Ху Вон, ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун нар ажиллаж байв.

Энэ удаагийн Ж. Верди “Травиата” дуурьт олон сайхан шинэ дүрийг дуучид бүтээж байгаа аж.

МУСТА Б. Энхнаран Травиата дуурийн эмэгтэй гол дүр Виолеттаг, Эрэгтэй гол дүр Альфредийн дүрийг МУСТА Ө. Цэрэнчунт, Жермоний дүрийг МУСТА Л. Болдцэрэн, Гастоний дүрийг Н.Чулуунхүү, Анинагийн дүрийг- МУСТА Г. Энхнаран анх удаа бүтээж, шинэ дүрийн хоршилууд төрөх гэж байна. Харин 02-р сарын 24-ны гол дүрдүүдэд: Виолеттад -МУГЖ Ө.Уянга, Флорад- МУСТА Т.Чулуунчимэг, АнинадМУСТАГ.Энхнаран, Альфредад МУСТАӨ.Цэрэнчунт Жермонд-МУСТА Л. Бүүвэйбаатар тоглох юм. УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга нь Монголын найм дахь Виолетта юм. Харин 02-р сарын 25-ны өдрийн Травиата дуурийн гол дүрдүүдэд: Виолеттад -МУСТАБ.Энхнаран, Флорад- МУСТАМ.Дариймаа, Анинад-МУСТА Б.Одонзаяа, Альфредад -МУСТА М. Даваадорж, Жермонд-МУСТА Л. Болдцэрэн тоглох аж.



Холбоотой мэдээ