Иргэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авч байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-21 06:54:51

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоо хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл”, “Дүнжингарав”, “Сэлбэ”, “Баянгол”, “Баянхошуу” салбарт болж байна.

Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна. 

Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой юм.  

Холбоотой мэдээ