Хэнтий аймгийн Батноров суманд 320 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-22 03:06:10

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Батноров суманд 320 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо.

Ажлын зураг төслийг “Эл энд Эйч констракшн” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Си Эйч Би Жи констракшн” ХХК хийж, Захиалагчийн хяналтыг Барилга хөгжлийн төв, Хэнтий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар гүйцэтгэж ажилласан байна.

Хүүхдийг ая тухтай орчинд сургаж, хөгжүүлж төлөвшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилсээр байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ