Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төмөр зуд болж байна
НийгэмХөвсгөл аймгийн Жаргалант суманд төмөр зуд болж байна.
Тус сум нийт 98 мянган мал нядалж, 500 орчим тонн мах бэлтгэж, иргэдэд 200 тонн мах байна.
Одоогийн байдлаар 80 орчим мянган мал бэлчээрлэх боломжгүй байнгын тэжээлд орж, бэлчээрлэх боломжтой газарт тээвэрлэж эхэлжээ.
Одоогийн байдлаар 17 орчим мал хорогдсон бөгөөд сумын төв рүү гөрөөс зэрэг зэрлэг ан амьтад орж ирсээр байна.
Аймгийн Онцгой комиссоос 7.5 тонн хивэг хөнгөлөлттэй үнээр отрын малчдад өгч, шуурхай штабаас Зил 131 машиныг нэмэлтээр гаргаж, шатахуун, тослох материалыг шийдвэрлэлээ.
Малчдад байгаа махны борлуулалтад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна.
Эх сурвалж: Мал Эмнэлгийн Ерөнхий Газар