Сумдад өвс, тэжээл хүргэх, зам гаргах ажил үргэлжилж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-22 06:17:28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан зүүн бүсийг чиглэсэн шуурхай бүлгийн бүрэлдэхүүн Галшар сумын Арвин, Жаргалант багийн 26 малчин өрхөд 144 боодол өвс, 50 шуудай тэжээл, хоол хүнс, Баянмөнх сумын 3 багийн 48 өрхөд 96 шуудай хивэг тэжээл, Дархан сумын 1, 2 дугаар багийн малчин өрхийн чиглэлд зам гаргах ажлуудыг тус тус зохион байгуулан ажиллаад байна.

Мөн Батноров суманд 40 хүнийг хэвлийн эход харж, 6 хүнд сэтгэцийн эмч, 3 хүнд гэмтлийн эмч тус тус үзлэг оношилгоо хийж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Мөн бусад сумын сумаас алслагдсан малчин өрхүүдэд шуурхай үзлэг, оношилгоо хийж, сумын төвүүдэд иргэдэд цаг харгалзалгүй шөнийн цагаар ч эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Холбоотой мэдээ