Сурагчид 108 баринтаг урлаж, Үндэсний номын санд хандивлав

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-24 05:06:04

Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш, сурагчид 108 баринтаг урлаж, Монгол Улсын Үндэсний номын санд хандивлажээ.

Тус сургуулийн багш, сурагчид өөрсдийн урласан баринтгийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй хуучин судар номыг баринтаглуулахаар 2007 оноос хойш 18 жилийн турш Цагаан сарын баярын сар шинийн өдрүүдэд өргөн хандивлаж ирсэн байна.

Энэ удаагийн 108 баринтгийг тус сургуулийн захирал Л.Цэнгэлмаа, Нийгмийн ажилтан н.Одмаа, 11 дүгээр ангийн сурагч н.Есөнхүсэл, н.Эрдэнэ-Очир нар Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод гардуулан өгч, ном судрын дээжээс баринтаглажээ.

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар

Холбоотой мэдээ