Метро барьж байгуулах бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-24 05:16:58

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан.

Метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм.

Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ₮333.0 тэрбумаар, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд ₮54.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ 

Холбоотой мэдээ