Увсын Сагилд хамгийн их буюу 48.0 см цасан бүрхүүл тогтжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-26 03:31:22

2024 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 2024 оны 02 дугаар сарын 26-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм


Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-48.0см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 48.0см, Түргэн, Хяргасд 46.0см, Малчин, Баруунтуруунд 41.0см, Зүүнговь, Улаангомд 36.0см, бусад хэсгээр 0.0-35.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар 0.0-0.3 мм, 20-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0.0-0.5 мм, 21-нд Алтайн уулархаг нутгаар 0.0-0.5 мм, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-3.0 мм, 23-нд Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 0.0-0.8 мм, 25-нд баруун аймгуудын ихэнх нутгаар 2.0 мм цас орж, явган шуурга шуурсан байна. Үүнээс 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Баянхонгорын Баянлиг 4.0 мм, Увсын Баруунтуруун, Баянхонгорын Баянговь, Баянхонгороор 3.0 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхэн үеэр хүйтний эрч 1-7 хэмаар чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байв. Хугацааны сүүлчээр хүйтний эрч 1-16 хэмаар суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр 6-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-6 хэм, бусад нутгаар 11-17 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэн үеэр хүйтний эрч 1-11 хэмаар чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 39-46 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 34-39 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 21-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-20 хэм, бусад нутгаар 27-33 хэм хүйтэн байсан бол хугацааны сүүлчээр хүйтний эрч 1-14 хэмаар суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Ерөө голын хөндийгөөр 34-40 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-33 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 21-26 хэм хүйтэн байв. 

 

Cалхи:  Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Говь-Алтайн нуруу, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-20 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас:  Цас ороогүй.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37-41 хэм, бусад хэсгээр 28-33 хэм, өдөртөө 16-22 хэм, хугацааны сүүлчээр хүйтний эрч 1-11 хэмээр суларч Яармаг-Сонгины орчмоор 25-36 хэм, бусад хэсгээр 17-26 хэм, өдөртөө 11-14 хэм хүйтэн байв

 


Холбоотой мэдээ