Газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан зөрчлийн нарийвчилсан судалгааг гаргана
НийгэмНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгавруудыг өглөө. Тодруулбал,
- 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих, нийслэл болон дүүргүүдэд хийх тохижилтуудыг хооронд нь уялдуулах
- Урт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн, байгалийн чулуун хийцлэлтэй болгох бэлтгэлийг сайтар хангах
- Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай зэрэгцэн тодорхой байршлуудад аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах
- Нийслэлийн хэмжээнд газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан иргэн, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг гарган, зөрчлийг арилгуулах
- Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээлгэх
- Шар усны үер болон хөрсний ус, халиа тошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах арга хэмжээ авах, далан сувгийн цэвэрлэгээг эрчимжүүлэх
- Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх
- Гал түймэр, үер, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах зэрэг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлж, байгууллагын харуул хамгаалалтыг сайжруулах, иргэд болон албан хаагчдын аюулгүй байдлыг хангах
- Нийслэлийн төсвийн орлогын нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөтгөх ажлыг эрчимжүүлэх
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинээр байршуулах, сэргээн засварлах бэлтгэлийг хангах зэргийг даалгасан юм.