Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин “Райзина-яриа хэлэлцээ”-нд оролцов

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-27 06:10:33

Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 9 дэх удаагийн “Райзина-яриа хэлэлцээ”-нд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин оролцов.

“Мөргөлдөөн, өрсөлдөөн-хамтын ажиллагаа, шийдэл” сэдвийн хүрээнд болсон энэхүү арга хэмжээнд 115 орны Засгийн газрын гишүүн, төр, засгийн тэргүүн асан зүтгэлтэн, зэвсэгт хүчний удирдлага, бизнес, технологийн манлайлагчид, олон улс, аюулгүй байдал, стратеги судлаач, эрдэмтний 2500 орчим төлөөлөл оролцлоо.

БНЭУ-ын Засгийн газар, “Ажиглалт, судалгааны сан” хамтран зохион байгуулдаг “Райзина-яриа хэлэлцээ” нь олон улсын нөхцөл байдал, аюулгүй байдлын асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлдэг яриа хэлэлцээний тавцан юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ