Цэргүүд малчны хотонд очиж, дэмжлэг үзүүлж эхэллээ
НийгэмХаваржилт хүндэрсэн 17 аймагт Зэвсэгт хүчний 26 нэгтгэл, ангийн алба хаагчид туулц сайтай нэгж техниктэйгээр малчдад өвс, тэжээл хүргэх, орон нутгийн зам, давааг нээх үүргийг хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тасралтгүй гүйцэтгэж байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу одоо ажиллаж байгаа бүрэлдэхүүнээс гадна гамшиг ослын хор уршгийг арилгах, малчдад дэмжлэг үзүүлэх зорилготой Зэвсэгт хүчний 11 нэгтгэл, ангийн 200 гаруй цэргийн алба хаагч Дорнод, Төв, Сүхбаатар аймгийн 15 суманд үүрэг гүйцэтгэхээр болсон юм.
Тэгвэл нэгтгэл, ангийн алба хаагчид малчдын хотонд очиж, гамшиг ослын хор уршгийг арилгахад чиглэсэн тусламж дэмжлэгээ үзүүлээд эхэлжээ.
Эх сурвалж: БХЯ