КИМ ХЁН ЖҮН:"МОНГОЛЫГ ДАХИН НЭГ ӨӨРӨӨР ХАРЛАА. БИ ЭРГЭН ОЧНО

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-29 05:30:41
Өвлийн цагаар Улаанбаатарт саатаж, гурван шөнө, дөрвөн өдрийг адал явдал дүүрэн өнгөрүүлсэн дуучин Ким Хён Жүн болон түүний багийхан сэтгэгдэл өндөр Сөүлд иржээ.
"Монголд саатсан өдрүүд зүүд мэт адал явдлаар дүүрэн байлаа. Анх удаа өргөн уудам талд цасаар дарагдсаныг хараад цаг агаар хүйтэн байсан ч сэтгэл дулаахан угтсан монгол найз нартайгаа уулзаад баяртай байлаа. Надад дахин Монголд очих хүсэл их байна. Тоглолтод зорин ирсэн шүтэн бишрэгч нартаа дахин баярлалаа гэж хэлмээр байна. Халуун дулаан сэтгэл гаргасан хүн бүрийн зүрх сэтгэлийг хэзээ ч мартахгүй. Би дахин эргэж ирэхээ амлаж байна. Монголын шүтэн бишрэгч нартаа дахин дахин баярлалаа. Тэдний гаргасан сэтгэл бүхнийг би мартахгүй" гэж Ким Хён Жүн өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Солонгост ирээд дахин дахин сайн бэлтгэж байгаад эргэн очих тухайгаа хэлж бас Монголын шүтэн бишрэгч нартаа хайртай гэдгээ бичжээ. Бас энэ тоглолт гайхалтай боосноос гадна өвлийн цагаар тоглолт хийсэн нь Ким Хён Жүний хувьд сонирхолтой байжээ. Энэ мэдээлэл гарсны дараа нэрт дуучны шүтэн бишрэгчид нэмэгдсэнээс гадна талын Улаанбаатарын нэгээхэн хэсгийг эерэгээр таниулж чадлаа. Мөн Монголыг сонирхох болсон Солонгосын урлаг, соёлын алдартнуудын сонирхлыг татаж, Улаанбаатарт К-Поп тоглолт хийж, шүтэн бишрэгч нараа баярлуулах боломжтойг харуулаад авсан байна. Өвлийн цагаар Монголд болсон "Your Valentine" тоглолтын мэдээлэл БНСУ төдийгүй бусад орны үзэгч, шүтэн бишрэгчдийн анхаарлыг ч татжээ. Ази тивд төдийгүй дэлхий дахинаа алдаршсан Ким Хён Жүн дээрх тоглолтод дуулж, Монголд шүтэн бишрэгчид нь байдгийг хараад сэтгэгдэл өндөр буцжээ. Улаанбаатарт хэсэг саатсан дуучин маань Монголд дахин ирэхээ амалсан байна. Мөн Монгол руу зорих солонгос иргэдийг ч татаж чадсан ба цаашид Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг ихсэх магадлалтай болжээ.
"Миний гадаадад хийсэн тоглолтуудаас хамгийн гоё нь энэ удаагийнх байлаа. Монголчууд намайг ийм гоёоор хүлээн авна гэж бодсонгүй. Миний сэтгэл маш их хөдөллөө. Монголыг би дахин нэг удаа өөрөөр харлаа. Бүх зүйлд баярлалаа. Чиний цаашид хийх бүх зүйлд хамтран ажиллах бодолтой байна. Монголд маш сайхан байлаа" гэж Ким Хён Жүн тоглолтыг зохион байгуулах багийн ахлагч Жон Код хэлсэн байна. Энэ удаагийн "Your Valentine" тоглолтыг "Эвандис" Энтертайнментаас зохион байгуулсан ба гүйцэтгэх захирал нь Жон Ко буюу Ко Сунг Хун гэх залуу ажээ. Монголыг хоёр дахь эх орон шигээ боддог болсон Жо Когийн хувьд Солонгост болон Азид алдаршиж байгаа дуучдыг авчрах хүслээ ийнхүү биелүүлж чаджээ. Тэрбээр энэ удаагийн тоглолтод Ким Хён Жоноос гадна MC Sniper, Bloo нарыг оролцуулж чадсан ба өөрийгөө дуунд дуртай, дуу дуулах авьяастай гэдгээ энэ тайзнаас харуулж чадсан байна.
Энэ сард "Your Valentine" тоглолтыг Улаанбаатарт зохион байгуулахад 150-200 иргэн оролцсон ба тэд ихэнхдээ сайн дураараа нэгдсэнийг зохион байгуулагчид хэлжээ. Ази тивд төдийгүй дэлхий дахинд алдаршиж буй Kim Kyun Joong болон MC Sniper, Bloo нараар дамжуулан Монголын тал нутгийг олон улсад дахин таниулж чадлаа. Энэ зун Монголыг зорих жуулчдаас гадна урлаг, соёлын алдартнууд ч очихнээ.
Холбоотой мэдээ