Хармөрөн мужийн Засгийн Газрын Эдийн засаг, худалдааны төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзав
НийгэмБНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны Хармөрөн мужийн зөвлөлийн дэд тэргүүн, Хармөрөн аймгийн олон улсын үзэсгэлэн экспо хөгжлийг дэмжих төвийн захирал Тан Байчэнг тэргүүтэй, Хармөрөн мужийн Засгийн Газрын Эдийн засаг, худалдааны төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүнийг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд Г.Түвдэндорж хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд Г.Түвдэндорж БНХАУ-ын Хармөрөн мужын Засгийн Газрын Эдийн засаг, худалдааны төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гэдгээ илэрхийлээд Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой,мөн Хятад, Монгол хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирснийг онцлон хэлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хөгжүүлж буй харилцааг улам баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хармөрөн мужийн Ардын Засгийн газрын зөвшөөрлөөр Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны Хармөрөн мужийн зөвлөл дэд тэргүүн ( Хармөрөн мужийн олон улсын үзэсгэлэн экспо хөгжлийг дэмжих төвийн захирал ) Тан Байчэнг 2024 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-нд Хармөрөн муж, хотын (бүс нутгийн) худалдааг дэмжих байгууллага, эдийн засаг, худалдааны хэлтсүүд болон хурлын үзэсгэлэн, эрүүл хүнс, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, нүүрсний баялаг, олон улсын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компани байгууллагууд Монгол Улсад бизнесээ сурталчлах, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бий болгох зорилготой БНХАУ (Хармөрөн муж)-Монголын худалдаа хамтын ажиллагааны форум, 2024 оны Хармөрөн мужийн хөрөнгө оруулалтын танилцуулга уулзалтыг 2024 оны гуравдугаар сарын 1-нд зохион байгуулах гэж буйгаа илэрхийллээ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.