Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тарифын хөнгөлөлтийг баталлаа
НийгэмЗам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд заасан экспортын нүүрсний тээвэрлэлтийн тодорхой хэсгийг төмөр замаар тээвэрлэхтэй холбогдуулан тээвэрлэгч байгууллагад олгох тарифыг уян хатан болгож, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бусад тээврийн төрлүүдтэй өрсөлдөхүйц хөнгөлөлт үзүүлэн, зардлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгосон.
Үүний хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн тарифт тооцох хөнгөлөлтийг баталлаа.
Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК