СОЁЛЫН САЙД Ч.НОМИН ЦИРКИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
НийгэмМонголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хороо, “Трүүп Амараа” продакшн, “Зола брос” цирк, “Шинэ цирк” төв, “Хан монгол” морин циркийн холбоо болон циркийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, олон улсад амжилт гарган Монгол Улсаа дэлхийн тавцанд сурталчлан, таниулж буй уран бүтээлчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар циркийн салбарын хөгжлийн бодлого, боловсон хүчний асуудал, дэд бүтэц түүнчлэн дэлхийн “А” зэрэглэлийн уралдаан наадмуудад оролцоход төрөөс хэрхэн дэмжих зэрэг асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үр дүнд нэгдсэн ажлын хэсэг байгуулан дээрх дурдсан асуудлуудыг үе шаттайгаар хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэн, хэрэгжүүлэх арга хэмжээг авахаар тогтов.