Ногдол ашиг иргэдийн өмнө нь хувьцааны мөнгө орсон дансаар тараагдана

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-04-03 05:54:05
"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн ногдол ашиг олгох болсонтой холбогдуулж мэдээлэл хүргэе.
 
1072 ширхэг хувьцаатай иргэн 1072ш Х 239.4₮=256,636.80₮ авах юм байна.
 
2011-2012 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1 сая төгрөгийн хишиг хувь авсан бол ногдол ашиг авахгүй.
 
Оюутны сургалтын төлбөр хэлбэрээр, ЭМД хүртсэн, Сайн хувьцаа арга хэмжээний хүрээнд хүсэлт гарган хувьцаагаа худалдсан хувьцаа эзэмшигчдэд хувьцааны өөрчлөлт гарч буй тул доорх линкээр хувьцааны мэдээллээ шалгаж нягтлаарай.
 
Хувьцааны мэдээллээ https://net.mcsd.mn/registration/default.jsp холбоосоор, эсвэл 158989 дугаарт регистрийн дугаараа мессежээр илгээж шалгана.
 
Ногдол ашиг иргэдийн өмнө нь шилжиж орсон дансаар тараагдах юм байна гэж Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ