Гол, мөрний мөс улам хэврэгшиж байна
НийгэмМанай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаарлын эрчим буурч, хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн.
Ихэнх гол, мөрний мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см бага байна.
Цаашид урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан гол, мөрний мөс улам хэврэгших тул ард иргэд сонор сэрэмжтэй байж мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.