Явган хүний замыг чөлөөлж байна
НийгэмСүхбаатар дүүргийн 7 буудал орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулж, орчны бохирдол үүсгэсэн Тавантолгой түлш ХХК-ийн 13 цэгийн нүүрсийг татуулж, зам талбайг угааж цэвэрлүүлэн, зөрчлийг арилгалаа.
Ташрамд, 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий таван Ажлын хэсэг ажиллаж байна.