Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил дуусаж нээлтээ хийлээ
НийгэмТус театрыг анх дүүргийн соёлын төв болгохоор 2018 онд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр 850 суудалтай, иж бүрэн театр болжээ. “Театр нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн хүүхэд залууст төдийгүй нийт залуу үед дэлхийн театр, урлагийн соёлыг түгээх, сонгодог болон үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдэх боломж олгоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн нээлтийн үеэр хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.