Бизнес эрхлэгчдийн цахим туслагч “E-business” үйлчилгээг сайжруулна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-01 03:31:31

Компани, ТББ, хоршоо бүртгүүлэх, тусгай зөвшөөрөл сунгуулах зэрэг 780 төрлийн цахим үйлчилгээ үзүүлдэг “E-business” платформыг бизнес эрхлэгч хүн бүрд илүү үр дүнтэй болгох хөгжүүлэлтийн хийж байна.  

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЦХХЯ-ны хэрэгжүүлсэн “E-Business платформд процессын дахин инженерчлэл хийх” төслөөр энэ асуултын иж бүрэн хариултыг олж тодорхойлж байгаа тухай салбарын сайд нь онцоллоо. 

Тэрээр  “Техник, зохион байгуулалт, системийн чанартай олон талт асуудлыг дэлхийд бизнес процессын дахин инженерчлэлийн арга зүйгээр шийдвэрлэдэг.

Тухайлбал, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой Улсын бүртгэлийн багц хууль, бусад хууль, Засгийн газрын цахим шилжилтийн бодлогын хэрэгжих явцад ямар бэрхшээл тулгарч буйг шалтгаан, нөхцөлтэй нь тодорхойлж, эрх зүйн болон техникийн санал шийдэл гаргаж байгааг тодотгосон юм. 

E-business платформ нь жилийн хугацаанд төрийн 780 үйлчилгээг хууль эрх зүйн өнөөгийн боломжоор цахимжуулж, 24,000 хэрэглэгчид 50 мянга 400 орчим удаа хүргээд байгаа юм. Цаасан хүнд суртлыг багасгаж, цахимжилтыг түргэсгэхэд бүртгэл, хууль эрх зүйн, төрийн байгууллагуудын уялдааг холбоог сайжруулах дараагийн шатны сорилтуудыг даван туулах зүй ёсны шаардлага урган гараад байна.

Холбоотой мэдээ