Оёмол бүтээгдэхүүний түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг үйлдвэрлэл эрхлэгчид сайшаалаа

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-05-10 05:39:46

Оёмол бүтээгдэхүүн хувцас үйлдвэрлэлийн салбар ба төрөөс авах арга хэмжээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр төрийн ордонд боллоо. Тус  хэлэлцүүлэгт УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа оролцож, оёдлын салбарынхан болон үйлдвэрлэл эрхлэгчдэд өөрийн санаачилсан оёмол бүтээгдэхүүний түүхий эдтуслах материалыг гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар танилцуулж, санал солилцов.

УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа “Өнгөрсөн сард Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өргөн барьсан. Уг хуулийн төсөл нь нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, салбарын хөдөлмөр эрхлэгчдийн татвар, санхүүгийн дарамтыг бууруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг үр нөлөөг бий болгоно. Хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байгаа юм” гэдгийг дуулгаж, тус салбарынхны өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонслоо.

Оёдлын салбарын төлөөллүүд төрийн хүнд суртал, татварын ачаалал, импортын барааны үнэ өндөр зэрэг шалтгаан нь үйлдвэрлэл эрхлэхэд асар их дарамт болж байгааг хэлсэн юм. Тиймээс оёмол бүтээгдэхүүний импортын түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлагатай гэдгийг уламжилж, хуулийн төслийг санаачлагч УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа болон бусад гишүүдэд бизнесийг дэмжсэн, үйлдвэрлэл эрхлэгчдэд ээлтэй хуулийн төсөл санаачилсанд талархаж байгаагаа илэрхийлэв. 

Холбоотой мэдээ