Цогтцэций сумын хаврын цэвэрлэгээнд оролцож 55 тонн хог хаягдал цэвэрлэв

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-03 09:24:02

"Эрдэнэс Тавантолгой" ХК болон гэрээт туслан гүйцэтгэгч байгууллагууд болох "Үндэсний Уурхайчид Түншлэл" "Ти Эн Түншлэл" "Үндэсний Оператор Түншлэл" "Кэй Эй Майнинг" ХХК, "Овоот Толгой Ресурс" ХХК, "Ред Рок" ХХК-тай хамтран Цогтцэций сумаас 2024 оны 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулсан хаврын их цэвэрлэгээнд оролцлоо.

Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалтын үндэслэн Цогтцэций сумын тамгын газраас 2024 оны 04 сарын 24-ний өдөр ирүүлсэн дугаар А/149 захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд компаниас энэхүү ажлыг зохион байгуулав.

"Эрдэнэс Тавантолгой" ХК туслан гүйцэтгэгч компаниудын хамтаар хогны машин, автомашин, тээврийн бусад хэрэгслээр хангаж, 87 ажилтнаа оролцуулж, хуваарилсан талбайн бүсээс 55 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэг рүү хүргэж ажиллажээ. 

 

Холбоотой мэдээ