Эверестэд авирч байсан хоёр Монгол уулчин сураггүй алга болжээ
Нийгэм"Everest Today" сайтад нийтэлснээр сураггүй алга болсон уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар уулын бэлд байх үндсэн отог дээр үйлчилгээ авсан байна. Шерпа буюу туслах уулчин аваагүй, бие даан авиралт хийхээр хөдөлсөн гэж Эверестийн аялал зохион байгуулдаг “8К Expeditions” компанийн захирал мэдэгджээ. Тэдний авиралт хоёр хоногийн өмнө буюу тавдугаар сарын 12-ны өдөр эхэлсэн байна. Энэ өдрийн оройн 19цаг 30 минутад уулчидтай холбоо барихад 8 мянган метрийн өндөрт гарсан гэж мэдэгджээ. Үүнээс цааш холбоо тасарч уулчид сураггүй болсон гэж экспедицийн зохион байгуулагчид хэллээ. Алга болсон уулчдыг эрэн хайхаар хоёр шерпа томилогдож замдаа гарсан байна.
Эх сурвалж: "Everest Today"