48 цаг өнгөрсөн учраас алга болсон 2 уулчинг амьд олох магадлал бага гэж Непалийн талаас мэдэгджээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-15 09:39:42

Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ алга болоод гурав хонож байгаа уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. 

Өнөөдөр Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч асан, Боомтын сайд Б.Тулга "Непалийн талаас 48 цаг өнгөрсөн учраас амьд олоход хэцүү, магадлал бага эрсдэлийн өндөр түвшинд байна гэж мэдээлсэн" гэж мэдэгдлээ. 

 Тэдний авиралт гурав  хоногийн өмнө буюу тавдугаар сарын 12-ны өдөр эхэлсэн. Энэ өдрийн оройн 19цаг 30 минутад уулчидтай холбоо барихад 8 мянган метрийн өндөрт гарсан гэж мэдэгджээ. Үүнээс цааш холбоо тасарч уулчид сураггүй болоод байгаа юм.  Алга болсон уулчдыг эрэн хайхаар хоёр шерпа томилогдож замдаа гарсан ч өнөөдрийг хүртэл олоогүй байгаа юм.



Холбоотой мэдээ