"Шинэ хоршоо" хөдөлгөөн энэ байдлаараа явбал "Шинэ бэлтэс мөрөн" болох эрсдэл өндөр байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-05-16 06:43:43

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар “Шинэ Хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл хууль зөрчиж буй талаар мэдээлэл хийлээ 


"Шинэ хоршоо" хөдөлгөөн энэ байдлаараа явбал "Шинэ бэлтэс мөрөн" болох эрсдэл өндөр байна 


Улс төрийн зөвлөлийн гишүүн, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар: Хоршоо гэдэг бол нэг сонгуулийн өмнө гарч ирээд та бүхэн хоршчих гэдэг бэлэн салбар биш. “Шинэ хоршоо” хөдөлгөөн бол шинэ зүйл биш. Хөдөөг хоршоожуулах аян гэж 2012 оны сонгуулийн өмнө зарлаж байсан бол 2024 оны сонгуулийн өмнө дахин “Шинэ хоршоо” нэрийдлээр гаргаж ирлээ. Засгийн газрын 166-р тогтоолоор тус хөдөлгөөнийг санхүүжүүлэхэд 5 их наяд төгрөгийг төсөвлөсөн. Энэ бол Чингис бондтой тэнцэхүйц хэмжээний их мөнгө. Гэтэл “АН” засаглаж байх үедээ энэ мөнгөөр бүхий л салбарт маш их хэмжээний бүтээн байгуулалтыг хийж чадсан гэдгийг онцоллоо. 

Тодруулбал, Сонгууль бүрийн өмнө иймэрхүү маягаар хоршоо нэрийдлээр хөтөлбөр хэрэгжүүлэх оролдлого хийж байгаа нь хуучин байсан хоршоодын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Өнгөрсөн өвөл малчид малынхаа 70 орчим хувийг хорогдуулсан тэдэнд хоршооноос илүү бодитоор зээлийнх нь тодорхой хувийг тэглэх шаардлага тулгарч байгаа. Малаа барсан малчид сумын төв рүүгээ бараадаж, энд тэнд ажил горилох боллоо. Шинэ хоршоо нэн байдлаараа явбал шинэ бэлтэс мөрөн болох эрсдэл өндөр байна гэв. 

Нэг сум, нэг хоршоо гэдэг хөдөлгөөнийг өрнүүлбэл жинхэнэ утгаараа үр дүн бүхий хоршооллыг бий болгох боломжтой. Цаашлаад малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг барихгүй бол цаашид мал аж ахуйн салбар хөгжих бололцлоо дутмаг гэдгийг онцоллоо.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: “Шинэ хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл нь улс орныг сүйрүүлсэн хууль болж байна. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд эрх баригчид амлалтаа биелүүлсэн бол өнөөдөр улс орноо дахин сүйрүүлэх бодлогыг хэрэгжүүлэхгүй байсан. 2022 оны байдлаар 100 мянган аж ахуй нэгж хаалгаа барьсан нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхийлж байгааг хэллээ. Түүнчлэн 2020 оны сонгуулиар “МАН” 21 аймагт мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн амлалтыг өгсөн. Гэвч өнөөдөр хэрэгжсэнгүй. Улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэх худал амлалтуудыг сонгууль угтаж гаргаж ирдэг болж байна гэв. 

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Р.Даваадорж: Одоогийн манай эрх баригчдын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хуулиуд хэрээс хэтэрч бусад хуулиудыг зөрчигдүүлж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл Монгол Улсын эдийн засгийн гол хууль болох Төсвийн тухай хууль, Төв банкны хуулиудыг зөрчиж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн тулд 5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа нь 27 их наяд бүхий данхайсан төсвийн 5/1 хувьтай тэнцэхүйц хэмжээний их мөнгө. Эрх баригчид сүүлийн 4 жил 5 их наяд, 10 их наядаар ковидын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэвч үүн дээр хэн ч хариуцлага тооцоогүй учраас дахиад 5 их наядын Шинэ хоршоо хөдөлгөөний хөтөлбөр хэрэгжүүлэхээр амлалт өгч байгааг онцоллоо. Цаашлаад эрх баригчид ард түмний хүнд хэцүү байдал дээр дөрөөлж их хэмжээний мөнгө хэвлэн гаргаж дундаас нь ашиг олдог явдал газар авлаа. Энэ нь инфляцыг хөөрөгдүүлж, мөнгөний ханшийг унагах, үнэ өсөх, аж ахуй нэгжүүд хаалгаа барих том эрсдэлүүд үүсэж байна гэв. 

Эдийн засагч О.Лхагвасүрэн: 5 их наяд төгрөг бүхий “Шинэ хоршоо” хөдөлгөөн Монгол Улсын төсвийн 5/1 хувьтай тэнцэх хэмжээний хөтөлбөр юм. Шинэ хоршоо хөдөлгөөнд зарцуулагдах өнөөдрийн бэлэн байгаа эх үүсвэрийн хэмжээ нь 560 тэрбум. 2008 онд манай улсад санхүүгийн хямрал болсон. Энэ нь тухай үед хадгаламж зээлийн хоршоо нэртэйгээр хэд хэдэн банкнууд дампуурч байсан. Эдийн засаг, санхүүгийн секторт гарч байгаа эрсдэлүүдийг тооцох, улсын төсөвт гарч байгаа зардлын ачааллыг тооцож үзэх шаардлага тулгарч байна. Шинэ хоршоо хөдөлгөөнөөс 5, 6 хувийн хүүтэй зээлүүдийг гаргаж байгаа нь ирэх жилүүдэд төсөвт ачаалал үүсгэх эрсдэлийг бий болгож буй талаар онцлов. 

“Шинэ хоршоо” хөдөлгөөнд олгож байгаа хоршооны зээлийн бүтээгдэхүүнийг нарийвчлаад үзвэл өөрийн мал болон бүх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд өгчхөөд бэлэн мөнгө биш тоног төхөөрөмжийн зээл байдлаар мал аж ахуй эрхлэхэд шаардлагатай төхөөрөмжүүдийг авах юм байна. Энэ нь ногоон автобусны хэрэг шиг тоног төхөөрөмж нийлүүлэх бас нэг том бүтэц бий болох тогтолцоо руу явж байгааг анхаарууллаа. 

Тус хоршооны зээл нь малчид 3-5 жилийн хугацаанд өөрсдийн бүх хөрөнгөө барьцаанд тавих нөхцөлтэй. Гэтэл оюутан хүүхдүүдээ сургах, амьжиргаагаа залгуулах дахин зээл авах чадамжгүй болгож байна гэв.

Холбоотой мэдээ