“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай
Нийгэм“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл нь жилд нийт 20.0 сая тонн нүүрсийг төмөр замын тээвэрт тасралтгүй ачих зориулалттай Монгол Улсад төдийгүй Ази тив бүс нутагтаа томоохонд тооцогдох инженерийн цогц төсөл хөтөлбөр юм.
Мөн уурхайгаас 12.5 км-т байрлах Нүүрс баяжуулах үйлдвэрийг тэжээлээр тасралтгүй хангах эхний шатны дамжлага болох бөгөөд төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.