"Цахим ур чадварын үндэсний аян-UB marathon" арга хэмжээг зохион байгуулна
Нийгэм “Цахим ур чадварын үндэсний аян-UB Marathon" арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 09:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. “Улаанбаатар Марафон”-ыг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд иргэдийн хүсэн хүлээдэг өдрийн нэг болж цар хүрээгээ тэлсээр байна.
Ulaanbaatar Marathon нь өдөрлөг хэлбэрээр бүтэн өдрийн үйл ажиллагаа болж өргөжсөн бөгөөд зохион байгуулалтыг Hipay нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцаж, иргэдийн оролцоо, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
“И-Монгол академи” УТҮГ нь “Цахим ур чадварын үндэсний аян"-ы хүрээнд “UB Marathon-2024” өдөрлөгт оролцон ажиллахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.
Та тус өдөрлөгт ирснээр:
Цахим ур чадвартай холбоотой сонирхолтой туршлага судлахаас гадна E-Mongolia асар болон хөдөлгөөнт үйлчилгээний автобусаар зочлон дараах үйлчилгээнүүдийг аваарай. Үүнд:
Өөрт хэрэгтэй заавар, зөвлөмж, мэдээлэл авах
Цахим ур чадварын үндэсний аянтай холбоотой судалгаанд хамрагдаж дата бэлгэнд авах
Байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө нийлж цахим ур чадварын үнэгүй сургалтад хамрагдах