Улаанбаатар хотын асуудлуудад шийдэл, бодлого ярих мэтгэлцээнд дуудав
Улс ТөрАрдчилсан намын залуусын төлөөлөл, тус намын нарийн
бичгийн дарга Н.Гансүх МАН-ын нэр дэвшигчдийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэж
буй Г.Лувсанжамцыг мэтгэлцээнд дуудлаа. Н.Гансүх “Би 34 настай, гурван хүүхдийн
аав, эрхзүйч мэргэжилтэй, төрийн удирдлагын доктор зэрэгтэй (Ph.D), Ардчилсан
намын нарийн бичгийн дарга албан тушаалтай жирийн нэг залуу. МАН хэмээх 104
жилийн түүхтэй нам бодлогоор дэвшүүлж, шууд УИХ-ын гишүүн болгох гэж буй танд баяр
хүргэхийн зэрэгцээ сурч мэдсэнээ амьдрал дээр хэрэгжүүлж, нийгэмд өөрчлөлт
шинэчлэл хийхийг тань Монголын ард түмэн, залуус хүлээж буйг хариуцлагатайгаар
сануулъя. Таныг Улаанбаатар хотын асуудлуудад шийдэл, бодлого ярьж нээлттэй
мэтгэлцэхийг урьж байна. Нуугдаж суух биш, хамтдаа гарц шийдэл ярилцъя” гэжээ.
Өндөр боловсролтой инженер, эрдэмтэдийг жагсаалтад
оруулсан гэх цэвэрхэн имиж бүрдүүлэхийг хичээж буй МАН-ын нүүрийг тахалж, нэр
дэвшигчдийн жагсаалтыг тэргүүлсэн Г.Лувсанжамц ямар гарц шийдэл, бодлого ярихыг
удахгүй цэнхэр дэлгэцээр үзэж, ирэх дөрвөн жилд хууль тогтоож, бодлого барих нь
нэгэнт тодорхой болоод буй шинэ танилтайгаа танилцах нь ээ.