“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд хоёр жилд 13.3 сая мод тарьжээ
НийгэмМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн хамт олон мод тарих ээлжит арга хэмжээгээ энэ сарын 25-ны өдөр “Монгол Улсын эко цэцэрлэгт хүрээлэн” (IGM)-нд зохион байгууллаа.
Тус нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, Монголросцветмет ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХХК, “Эрдэнэс алт ресурс” ХХК, Багануур ХК, “Шивээ-Овоо” ХК, “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК өнгөрөгч хоёр жилийн хугацаанд нийт 13.3 сая мод тарьсан байна. Тодруулбал, дээрх компаниуд 2022 онд 5.4 сая, 2023 онд 7.9 сая мод суулгаж, арчлан ургуулж байна.