Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээх, хамгаалах төслийн загварыг баталгаажуулахаар хэлэлцлээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-06-04 03:49:03

 Архангай аймгийн Ихтамир, Чулуут, Цэнхэр, Булган сум, Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга суманд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гийн санхүүжилтээр хэрэгжих “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээх, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төслийн загварыг баталгаажуулах хэлэлцүүлэг Архангай аймагт боллоо. 

Тус төсөл нь Хангайн нурууны бүсэд байгальд түшиглэсэн шийдлийг хэрэгжүүлж эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, газрын доройтол болон биологийн олон янз байдлын алдагдлыг бууруулах, экосистемийн үйлчилгээ, байгалийн нөөцийн менежментийг сайжруулан нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Цэрэндулам, НҮБХХААБ-ын Ази-Номхон далайн бүсийн ДДБОС-гийн зохицуулагч Аарон Бекер, мэргэжилтэн Юрие Наито болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуйн газар, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаадын холбогдох албан тушаалтан, ойн нөхөрлөл, хоршоодын төлөөлөл, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо, Монголын хоршооллын сургалт мэдээллийн төв, хувийн хэвшлийн төлөөлөл, олон улсын байгууллага НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (FAO), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS), Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Дэ нейче консерванси (TNC), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ын төлөөллүүд оролцлоо.

 

Холбоотой мэдээ