Н.Өнөрцэцэг: Энэ өдрийг маш удаан хүлээсэн

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-06-04 04:10:02

Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2024.06.04/ 09:00 цагт Сүхбаатар дүүргийн ЭХАШШ-д товлогдсон ч шүүх хурлыг долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулжээ. 

 

Харин энэ талаар тэрээр үзэл бодлоо илэрхийлжээ. “Зөв буруугаа түмний нүдэн дээр ил тод дэнслүүлье гэж. Өмгөөлөгчгүй байсан ч шүүх хурлаа хийлгэе гэж хүслээ. Би өөрийнхөө гишгэсэн мөр бүхнийг, үзгээрээ тавьсан цэг таслал бүхнийг сайн санаж буй учир хамгаалаад мэлтгэлцэхэд айх юмгүй.  Гэтэл харамсалтай нь шүүх хурлыг маань сонгуулийн дараа хийхээр боллоо. Ажлаа хиймээр байна, амьдармаар байна, амьсгалмаар байна. Би авилгагч нар шиг шүүхээс зугтаагүй, хойшлуулах арга ч сэдээгүй, зүгээр тулаад гармаар байсан юм” гэжээ.



 

Холбоотой мэдээ