Ойн хөнөөлт шавж устгах ажил Өвөрхангай аймгийн хужирт сумаас эхэллээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-06-10 02:48:37

2024 онд улсын төсвийн хөрөнгөөр “Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх ажил”-ын хүрээнд “Аглаг ой ХХК’’нь Өвөрхангай аймгийн Хужирт, Хар Хорин сумдын ойн сангийн 8000 га талбайд ажил гүйцэтгэхээр болжээ.



2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар Хужирт сумын 2000 га талбайд тэмцлийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил бусад аймгуудад ч мөн хийгдэнэ. 

”Аглаг ой” ХХК, “Томас Эйр” ХХК-ууд ИТА ажилтан 13, орон нутгийн хяналт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

 

Холбоотой мэдээ