Yellow news: И.Мөнхжаргал Б.Хурц нарын дунд ширүүнхэн зодоон болжээ
Улс ТөрАН-ын нэр дэвшилт багагүй шуугиан дагуулсан. Нэр дэвших магадлалтай гэгдэж байсан зарим хүмүүсийг хассан нь бусад фракцийн эрх ашгийг хөнджээ. Тухайлбал, МҮДН фракцийн Б.Хурц нэр дэвшүүлэлтээс хассан гэж шүүхэд хандсан ч шүүх түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонд МҮДН фракц одоо болтол уур нь дарагдахгүй яваа сурагтай.
Тэгвэл Б.Хурыг нэр дэвшээд хэрэггүй гэдгийг намын шударга гишүүд эртнээс хэлж байжээ. Б.Хурцын нэр дэвшихээр горилж байсан 10-р тойрог (Чингэлтэй, Сүхбаатар) дүүргийн тойрогт нэр дэвшиж байгаа
И.Мөнхжаргал “Таны нэр хүнд муу байгаа. Та намаа бодоод нэрээ тат” гэж хэлснээс болоод тэр хоёр нударга зөрүүлсэн байна.
Нэлээд ширүүн зодоон болсон гэж ойр хавьд байсан нөхөд ярьж байгаа сурагтай. И.Мөнхжаргал Б.Хурцаас айдаггүй цөстэй залуу юмаа гэж энэ үйл явдлын гэрчүүд жив жив хийгээд эхэлжээ.