Day 32: Филиппиний багийн түрүүч Парист очлоо
Нийгэм"Парис 2024" зуны олимпын XXXIII наадам нээлтээ хийхэд 32 хоног үлдлээ. Азийн орнуудаас Филиппин улсын шигшээ багийн түрүүч Францад очлоо. Энэ удаа хүндийг өргөлт, боксын тамирчид нь олимпын бэлтгэлээ хангахаар очсон байна.
Филиппин улс энэ жил олимпын наадамд оролцож эхэлсэний 100 жилийн ой тохиож байна. 1924 онд Францын Парист болсон зуны VIII олимпын наадамд анх удаа филиппинчүүд өрсөлдөж эхэлсэн түүхтэй аж. Тус улсын бокс, хүндийг өргөлтийн тамирчид өндөр амжилт үзүүлдэг ба "Токио 2020" наадмаас анхны алтан мeдалиа авсан түүхтэй. Энэ удаагийн олимпын наадамд бокс, хүндийг өргөлт болон хөнгөн атлeтик (тулгууртай харайлт) зэрэг төрөлд нийт 15 эрх аваад байгаагаас багийн түрүүч нь Парис хотод очжээ.
Манай улсаас байт харваа, бокс, хөнгөн атлeтик, буудлага, дугуй, чөлөөт бөх болон жүдо бөхийн бүтэн багийн нийт 30+ эрх аваад байгаа билээ. Японд улсад манай хоёр марафонч бэлтгэлээ хийж байгаа бол бусад тамирчид эх орондоо бэлтгэлээ хангаж байна.
Ч.БОЛОР