Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага: Дөрвөн сорьцод нэмэлт шинжилгээ хийхээр болсон

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-07-17 07:48:36

 

"Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага болон Германы лабораторийн байгууллага хамтран ажиллажээ. Бөх болон сурын харвааны тамирчдаас допингийн шинжилгээний сорьц авсан.

Тамирчдын допингийн шинжилгээний эхний хариуг 48 цагийн дотор хүлээн авсан тухайгаа мэдээллээ. Сорьцыг 7 дугаар сарын 14-нд Германы лабораторид хүргүүлсэн. Харин тус лабораториос 48 цагийн дараа хариу иржээ. Нийт 48 тамирчны сорьц өгснөөс 44 сорьцын хариу ирсэн байна. Үлдсэн 4 сорьцод нэмэлт шинжилгээ хийхээр болсон тул хүлээгдэж байна гэдгийг албаныхан онцоллоо. 

Одоогоор шинжилгээний хариу ирсэн тамирчдын нэрсийг зарлах боломжгүй. Учир нь үлдсэн дөрвөн хүний нэрийг шүүж үзээд нэр хүндэд нь халдах эрсдэл бий гэж тэд онцоллоо. Тиймээс үлдсэн шинжилгээний хариу баттай гарсны дараагаар нэрсийг зарлах болно. Шинжилгээг маш нарийвчилсан байдлаар хийдэг тул 10-14 хоног болох магадлалттай" гэж мэдээллээ.

 

Холбоотой мэдээ