Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган-2024 болж байна

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2024-08-19 22:32:37

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт болж байна. 

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлээ. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц-Мусар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Тэргүүн хатагтай Айгүл Жапарова, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дэд ерөнхийлөгч Пани Ятоду зэрэг зочид төлөөлөгчид тус тус үг хэлэв.

Энэхүү чуулга уулзалт нь Монгол Улс дэлхийн тавцанд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй санал санаачилга, үйл ажиллагаагаа дахин нотолж буй хэрэг бөгөөд олон улс орны төр, засгийн, олон улсын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид, нийгмийн зүтгэлтнүүд зэрэг эмэгтэй манлайлагчид оролцож байна.

 


Чуулга уулзалт үндсэн хуралдаанаас гадна зургаан салбар хуралдаан болно. 

-Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо,

-Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг,

-Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо,

-Жендэрийн тэгш эдийн засаг,

-Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөөлөл

-Спорт, урлаг, соёлын салбар дахь жендэрийн тэгш байдал 


Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжлэх чуулга уулзалтаар салбар хуралдааны зөвлөмжүүдийг нэгтгэн, төгсгөлийн баримт бичиг гаргах юм байна.

 

 

Холбоотой мэдээ