УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан Ерөнхий сайдад асуулт тавьлаа
Улс ТөрТэрбээр асуулгадаа: "Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун -Эрдэнэд хандаж Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдахаар болоод 7 жилийн турш домог болон алдрах шахсан Газрын тосны үйлдвэрийн. тухай асуулт тавьлаа. Уг нь энэ үйлдвэр баригдчихвал жил бүр гадагшаа урсаж буй 1 тэрбум 300 сая гаруй доллар дотооддоо шингэж , 700 гаруй ажлын байр бий болох учиртай юм. Газрын тосны үйлдвэрийг барина гэж Энэтхэгийн Засгийн газраас 1.6 тэрбум долларын зээл авч, Газрын тосны үйлдвэр рүү төмөр зам, хүнд даацын авто зам, цахилгаан татсан байхад өнөөдрийг хүртэл үйлдвэр баригдахгүй байгаа нь ямар учиртай юм бол оо… Алтанширээгийн Газрын тосны үйлдвэр дахиад л хамтарсан Засгийн газрын тэргүүлэх чиглэл болон зарлагдлаа. Говийн бүсээс сонгогдсон УИХ -ын гишүүний хувьд энэ үйлдвэрт анхаарлаа хандуулж бариулж ашиглалтад оруулахын төлөө ажиллана. Хэрэв бариулах сонирхолгүй ашиг сонирхолын бүлэглэл байвал илчилэх болно" хэмээн цахим хуудасдаа дурьджээ.