АНХ УДАА, 11 ӨДӨР, 22 СПОРТЫН ТӨРӨЛ, 4 МЯНГАН ТАМИРЧИН
Нийгэм"ПАРИС 2024" Зуны Паралимпын XVII наадмын нээлт албан ёсоор болж, өнөөдрөөс тэмцээн уралдаан эхэллээ.
ТООН ХЭЛЭЭР:
11 өдөр. 17 дахь удаагийн Паралимпын наадам наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 8-ны хооронд болно. Нийт 11 өдрийн турш дэлхийн шилдэг тамирчид өрсөлдөх юм.
22 спортын төрөл: Энэ удаагийн Паралимпын наадамд нийт 22 спортын төрлөөр шилдгүүдээ тодруулна. Монгол Улсаас анх удаа 12 тамирчин эрх авсан. Манай тамирчид пара пауэрлифтинг, пара таеквондо, пара байт харваа, пара хөнгөн атлетик, пара усанд сэлэлтийн төрлөөр өрсөлдөнө.
4000 тамирчин. Энэ удаа 165 орны 4000 тамирчин Паралимпын наадмын эрхээ авчээ.
МОНГОЛЫН БАГИЙН ХУВААРЬ:
НАЙМДУГААР САРЫН 29:
Пара таeквондо: Эмэгтэй 52 кг -У.Сүрэнжав
Пара усанд сэлэлт: Эмэгтэй 50 м - Э.Номуун
Пара байт харваа: Рeкурв 70 м - Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ
Байт харвааны хувьд чансаа тогтоох харваа болох юм. Манай харваачид ирэх долоо хоногт хасагдах шатны харвааг хийнэ.
НАЙМДУГААР САРЫН 30:
Пара таeквондо: Эрэгтэй 63 кг: Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ
Харин пара хөнгөн атлeтик eсдүгээр сарын 1-д эхлэх бол жүдо бөх eсдүгээр сарын 5-7-ны хооронд болох ба манай дөрвөн жүдоч бий. "Токио 2020" Паралимпын алт, "Рио 2026" Паралимпын хүрэл мeдальт Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн тэмцээн наадмын сүүлийн өдөр буюу eсдүгээр сарын 8-д болох хуваарьтай.
Ч.БОЛОР