Боловсролын сайд П.Наранбаяр: 10-аас дээш жил төлөөгүй 502 зээлдэгчийн 48 тэрбум төгрөгийн авлагыг төлүүлнэ

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2024-08-28 19:57:03

 Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн  О.Батнайрамдал, аудитын дүгнэлтээр томоохон төрийн өмчит компаниудын их, дээд сургуулиудад “хязгаарлалтай” гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс Монголын их, дээд сургуулиудад менежментын шинэчлэл хийх цаг болсныг харуулж байгаа тухай сануулаад асуулт асуусан. Тэрбээр, Засгийн газрын тусгай сан буюу хамгийн их зөрчилтэй  Боловсролын сангийн  120 тэрбум төгрөгийн зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн аудитын дүгнэлт гарсан байна. Ямар учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв. Гадаадад суралцахаар авсан зээлээ төлөөгүй бол Монгол банкны хар жагсаалтад ордоггүй, зөвхөн дотоодод суралцаад зээлээ төлөөгүй бол хар жагсаалтад ордог хэмээн аудитын дүгнэлтэд дурдсан байна. Яагаад ийм шударга бус байна вэ гэж асуусан.


Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын сангийн зээлийн эргэн төлөлтийг хангах талаар нарийвчлан заагаагүй учраас  төлүүлэх арга хэмжээ авч чадахгүй өдий хүрсэн. Тиймээс Ажлын хэсэг гарч ажиллаж, зээлийг эргэн төлүүлэхээр ажиллана. Өнөөдрийн байдлаар 10-аас дээш жил төлөөгүй  502 зээлдэгчийн 48 тэрбум төгрөгийн авлага  байна. Цаашид Боловсролын сангийн үйл ажиллагаа ил тод нээлттэй, шударга байхад чиглэсэн реформын шинжтэй шинэчлэл хийнэ, нэн тэргүүнд зээлийн төлүүлэх арга хэмжээг авна гэв. 

Холбоотой мэдээ