ИТХ-ын дарга Б.Энхболд доктор Давид Сонд дүүргийн ИТХ-ын хүндэт тэмдгийг гардуулан өглөө

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-09-01 08:10:08

“Миний амьдралын замнал” номын нээлт 9 дүгээр сарын 2-ны өдөр Интерном номын дэлгүүрт боллоо.

Тус номын зохиогч нь Америкийн Нэгдсэн улсын Виржина мужийн IGlobal University их сургууль, ICT компанийг үүсгэн байгуулагч, БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх буудлын мастер төлөвлөгөөг боловсруулан, удирдан чиглүүлж ажилласан Доктор Давид Сон юм.
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд болон ИТХ-ын төлөөлөгчид 2022 онд Америкийн Нэгдсэн Улсад зочилж Виржиниа мужийн Фэйрбакс хоттой болон Вашингтон ДС хотын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуультай академик болон соёлын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахад Доктор Сон нь маш чухал дэмжлэг туслалцаа үзүүлж байсан эрхэм юм.
Доктор Давид Соны өөрийн мөрөөдөлдөө хэрхэн хүрсэн тухай өгүүлэх “Миний амьдралын замнал” номын нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, ИТХ-ын төлөөлөгч Э.Ариунтунгалаг, Л.Отгонцэцэг, Х.Батжаргал нар оролцож Америкийн Нэгдсэн Улсын Виржиниа мужийн Фэйрбакс хот, Вашингтон ДС хотын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуультай хамтын ажиллагаатай болоход дэмжлэг үзүүлсэн болон Монгол Улсын олон зуун оюутан залуусыг IGlobal University их сургуульдаа солилцоогоор сургаж ICT компанид дадлага хийх боломжоор ханган оюуны хөрөнгө оруулалтыг хийж чанартай боловсролыг түгээн дэлгэрүүлж явааг нь үнэлэн ИТХ-ын дарга Б.Энхболд доктор Давид Сонд дүүргийн ИТХ-ын Хүндэт тэмдгийг гардуулан өглөө.
Холбоотой мэдээ